Салхилагчийн ертөнц ❤ ♡ data:blog.pageNameСалхилагчийн ертөнц ❤ ♡

Тэр

2012 оны 04-р сарын 20 Нийтэлсэн ~Lonely Wind*~

Тэс өөр


 Дэлгэрэнгүй»

Гоё цоглог дуу сонсмоор бна!

2012 оны 03-р сарын 30 Нийтэлсэн ~Lonely Wind*~
Энд цас бороо холилдон орсоооор л,,, орсоооооооооор лллллл бна!!! Уг нь хавар блхр нээх цоглог болчдогсон.... Хрн энэ хавар эсрэг тал руугаа л яваал бхииим. Сэргэлэн цовооо бмаааарээээн, Элгээ өвдтөл инээмэээрээээн,,, бүрр хэвтэээд газар цохиж бгаад нтр. Фаааааак! Вааааая ийм бооооринг иймбэээээээ??? Бас инээдмийн кино санал болгооооооч???? :DDD

Өөрчлөлт

2012 оны 03-р сарын 29 Нийтэлсэн ~Lonely Wind*~
Сонин мэдрэмж... Дэлгэрэнгүй»

Хайраар дүүрэн гэр минь...

2011 оны 12-р сарын 02 Нийтэлсэн ~Lonely Wind*~

Гэр бүл. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл. Хамгаас дотно, бүхнээс дулаан, хамт байхад жаргалтай, хайраар дүүрэн... Хэн ч чамайг тэднээс илүү хайрлаж чадахгүй, чи бусдыг илүү хайрласан ч гэсэн... Хагацал, цаг хугацаа, хол зай, ганцаардлыг даваад би тэдэн дээрээ очно... Хайрлаад санасандаа халуун зүрх минь урагдах шиг авч, харихдаа тэр  уранхайгаар гарч ирсэн хайраа тээгээд очно. Хамаагүй тэд бүгдийг эдгээчихнэ....Хэнд ч нулимсаа харуулахгүй. Хагас замаасаа буцахгүй, хүндлэл хүлээсэн нэгэн болоод очно. Хүссэнээ биелүүлчихээд тэднээсээ хэний ч олж сонсохгүй хамгийн сайхан магтаал сонсоно.<3  Тэднийг хараад өөрөөрөө бахархах болно... Охин нь чаднаа.... ХАЙРТАЙ!

Би чадсан !!!!!

2011 оны 11-р сарын 09 Нийтэлсэн ~Lonely Wind*~
Хичээлээ хийгээд шөнө унтсангүй, бүгдийг нь хийгэээд, бичээд, цээжилчихсэн.. хихихи би чадлааааааааааааааа XD би айр мундаг бгаз ахаха

YES!!!!!!!! ХОЁРХОНННН САР! XD

2011 оны 11-р сарын 05 Нийтэлсэн ~Lonely Wind*~

2 сарын дараа харина гэж бодсон чинь цаадах чинь сэтгэл нь гэгэлзээд болдоггүйэээ, гэхдээ энд бас ирээд 2хоннн сар болж бгаа лд хаха. Нутаг минь намайг дуудаад байх шиг санагдааад бна. Хэдэн уул усны зураг үзлэээ, комруугаа яваад орчихмоор, гүйгээд, нисэээд, хамаг хүчээ шавхаад ч хамаагүй очмооор бэээээээшдээ, уг нь хотын уугуул иргэн л юмсан, уул ус харахааар л уйлчих гээд байхийн. Очжаагаад нэээх гоё хөдөө  явнаааа, нов ногоон зүлгэн дээр хэвтэээл, ганцхан тэнд л байдаг хөх тэнгэрийг ширтээээээээээл, заавал морь унаж сурна, ммммм хурдан очхиймсааан. Энд дахиад хэдэн жил ч байхийн бүү мэд. Би монгол хүн гэж хэлэхдэээ хичнээн жаргалтай байдаг гээч, би бүр дэндүүүү азтай тэхүүүү. Би тэнгэр заяатай хөх толбот монгол хүн гэж бодох бүрдээ айр хүч ороол явчдийшд, хорвоо дэлхий миний гарт бгаа юм шиг ахха. Яанаа нөгөө хадуурааал солиорооол явжийдаг хүн чинь аягүүү серьезный бичээдайнаа, би  нь удку очнооооооооо ;) вуахаха 

ХӨӨӨӨЕ нээээрэээ энэ жилийн цагаан сар хэдэнд вэээээ? манайхаааан?

Хүч хайрла, монголчууд аа XD

2011 оны 10-р сарын 04 Нийтэлсэн ~Lonely Wind*~
Амьдрал сайхан бнөөө, шинэ орчинд дасан зохицох гэж зовж3 одоо л нэг юм бүх юм сайхан болжээн. Сайхан ч гэж дээ хаха, хөршийнхөө хамаг юмыг хагалж дууслаа, нааг явдаг гамшиг гэж боддог бхаа. Би нээрээ үнэн бүткүээ ц ц ц, толийг нь санаандгүй унагаж хагалаад, гаднахь хаалганыхаа цоожинд түлхүүрээ хийж хугалаад. Ядаж бхад хэл нэвтрэлцкүээээ хха, 2 хэл хольж ярина дандаа, тгээл бүр мэдкү бол толь бичигэээ гаргаал эргүүлээд суучна. Манай хүн энэтхэг, жоохон орон гаран болохоос биш бусдыгааа бодвол гайгүй ааштайм байлээ кк. Ганц эвгүй юм нь гараараа хооолоо иддийм блээ хахах, нэээх эвгүй. Очоод чамд халбага бдгүмүү? гэцэн чинь нөгөө чинь татаж унаад. Би уг нь тогложийсан бхгүй юу ахахах мэдэлгүй яааадийн тм заншилтайг нь тээээй, хүн бантуулаад згр. Тгэээл тоглоогүй згр юм ярьжингуут л чи ямар инээдтэйм бэээ гээл инээгээд бна. Нэг юм барьж авангуут л энэ унагачихвийдээ гэсэн харцаар харна хаха, хүмүүсийг бүр ийм болтол нь бүтэлгүйткэж. Нэг удаа өрөөнийхөө түлхүүрийг мартаж гараад усанд орчоод буцаад орох гэсэн чинь түгжигдцэн, халаттайгаа коридорт хөршөө 2 цаг хүлээгээд, яджаахад утас нтрээ мартцан дхахха. За одоо гунигтай зүйлрүйгээ ороё, үгүй ээ илүү гунигтай зүйлрүүгээ. Эхний хчлийн амжилтууд бхгүйэээ бхгүй, хичээгээл бхад бүтэж бгаа юм бхгүй бна. Эхний 2 7хоног их өөдрөг л явсиймсан, өөдрөг үзэл минь дуусч бган болуудаа? Тэээр ингэээд тэнэг2 юм яриад бнашд цаа чинь. Үгүйээээээ!!!!!!!!!!! БИ ЧАДНА АА, БИ ЗОГСОЛТГҮЙ УРАГШАААААА Л ТЭМҮҮЛНЭ. Юуны төлөө энд ирлээ дээ, надад итгэж байгаа хүмүүс тэнд зөндөөөөө бхад чинь тэээй??? Итгэлийг нь даагаад, хамаг хүчээ шавхааад шилдэг нь болно. Хамгийн мяагаас хамгийн шилдэг нь болж чадна ахахха. Би  өөрийнхөө төлөө, тэдний төлөө, ер нь улсаа төлөөлж хүний нутагт бгаам чинь, БИ ТЭРГҮҮЛЭГЧ НЬ БОЛОХ ЁСТОЙ! Надад амжилт хүсэээрэй!!!

Би зөвхөн түүнд л үл үзэгдэгч...~

2011 оны 08-р сарын 07 Нийтэлсэн ~Lonely Wind*~

Тэр огт мэдэхгүй

 Дэлгэрэнгүй»

Монгол бүсгүй

2011 оны 07-р сарын 16 Нийтэлсэн ~Lonely Wind*~

Бусдын төлөө өөрийгөө золиослодог

Буянт тэр бүсгүйг та мэдэх үү?

Бундан зүрхийг хайраар дүүргэдэг

Бурхан шиг бүсгүйг та мэдэх үү?

Алтан эхнэр, айл гэрийн галыг манагч

Амиа хувааж алдрайхан үрээ амьдруулсан

Аз жаргал, амар амгалан, хайр дурлалын элч

Амьдрал өөрөө түүн дээр л тогтдогсон

 Дэлгэрэнгүй»

Хүссэнээр л болно доо '_~

2011 оны 05-р сарын 29 Нийтэлсэн ~Lonely Wind*~
Нэг л өдөр амьдрал хүссэнээр болно. Яг чиний мөрөөдлөөр. Яг чиний төсөөллөөр. Бидний урд уртаааас урт зам бий. Зогсохгүйгээр урагшаа явах л хэрэгтэй юм лд. Тэр нэгэн өдөр чинь өнөөдөр бж ч болох. Хүлээх хэрэггүй, хором мөч бүхнээр л амьдрах хэрэгтэйм шиг бгаан. Яг одоо ингээд сууж бгаа минь ямар үнэтэй хором бэ гэдгийг мэдэрчэээн. Бүгд миний гарт, хорвоо дэлхий миний гарт! Хүссэн бүхнээээ авна, авж чаддаг хүн болно!

Төрсөн өдрийн мэнд цабаандаа =D

2011 оны 03-р сарын 07 Нийтэлсэн ~Lonely Wind*~

Хайртай бондгор дүүдээ төрсөн өдрийн мэнд! Миний блогийг нууцаар уншдагийг чинь мэднэ ээ хаха. Мартын 8 болохоос өмнө амжиж төрсөн азтай эрэгтэй хүүхэд шүү чи.^^ Золиг чинь 13 хүрж бгаа гэхэд том биетэй гэдэг нь =p

За за төрсөн өдрөөр нь уурлуулаад яахав. Газар дээрх ганц дүүтэйгээ одоо муудалцаж зодолдохгүйгээр эвтэй найртайгаар хэрэлдэж бнааа =D

Хөөрхийшд вуа ня ня ня нялх юм нялх юм ккк

хайртай бондгор цабаандаа Төрсөн өдрийн мээээнд! ня ня ня ня нялх юм бгаамшд хха =p

Сайхан тэмдэглээд, олон бэлэг цуглуулаарай!

Тгд Мартаар аниадаа юм өгөх юм бгааз дээ гэвэл алваа хаха

за за хайртай шүү бацаан аа ~<3
нөгөө багадаа зохиож бсн шүлгээ оруулчье хихи

                                   Миний дүү

Газар дээрх ганц дүү минь

Галтай цогтой галзуу панда минь

Гадаа тоглох дуртай түүнээс

Гадагшлах ганц зүйл бол хий

Хорвоо дээрх ховор дүү минь

Хосгүй хоёр гартай бондгор хүүхэд

Хоногт хоёр удаа тэр надад

Хостой хоёр цохилт бэлэглэнэ

 лоооооооооол (уучлаарай дүү минь =D)

Уран бүтээлийн кризис ч гэжаах шиг...

2011 оны 02-р сарын 19 Нийтэлсэн ~Lonely Wind*~
згр солиоржааан Дэлгэрэнгүй»

2011.2.7

2011 оны 02-р сарын 07 Нийтэлсэн ~Lonely Wind*~

Толгойд бөөн бодол эргэлдэнэ, энэ мөчийг хүртэл хов хоосон байсан зүрх сэтгэл, тархи толгой минь гэнэт сэрж, ухаан орох шиг... Энэ мөчийг хүртэл хажууд минь хэн ч байхгүй, хов хоосон байсан гэр гэнэт эхийн минь зөөлөн хайр, эцгийн минь дулаан сэтгэлээр, эмээгийн энхрий халамж, дүүгийн минь цайлган бодлуудаар дүүрэх шиг. Зүгээр л би насан туршдаа унтаж явсан бололтой.  Тавуулаа хамтдаа л бх юм бол хамгийн их жаргалтай байх байх.  Хамтдаа байх цаг ч удахгүй ирнэ. Энэ амьдралын минь утга учир л юм шиг. Хэний төлөө хичээж, хэний төлөө зовж, хэний төлөө жаргаж, юуны төлөө шантрахгүй бхаа би ойлгосооон. Өөрийнхөө төлөө хичээж чадахгүй тэнэг хүн ч гэсэн, тэднийхээ төлөө би бүхнийг хийх естой! Би хичээнээ, би чадна, би амжилтанд хүрнэ!~

~Цасан хүн~ ღ

2011 оны 02-р сарын 06 Нийтэлсэн ~Lonely Wind*~

Хмммм удаан бичлэг хийсэнгүй. Таалагдах болтугай. Бүгдэнд нь өвлийн сүүлийн сарын мэнд! Сайхан шинэлцгээгээрэй~ Блогчид ооо ;)

Өвлийн үлгэрт би итгэж хүлээсэн

Өвөөд хайрыг л захиж шивнэчихсэн

Өнгөрсөн шөнө орсон цаснаар

Өнөө өглөө би цасан хүн хийсэн

 Дэлгэрэнгүй»

Шударга бус.....

2011 оны 01-р сарын 12 Нийтэлсэн ~Lonely Wind*~

Өнөөдөр тэд бусдын амьдралаар тоглож байгаа ч

Өнө удалгүй хэлмэгдүүлэгсдэд өрөө төлнө

 Дэлгэрэнгүй»